Friday, November 9, 2007

Ц.Оюунгэрэл: Америкт суралцсан тэмдэглэл

Номын тэмдэглэл

Хvний эрх, эрх чeлee: хvн eeрee eeрийнхee тeлee суралцах сонголт хийх бvрэн эрхтэй, тvvнийхээ араас хeeцeлдeх ч бvрэн эрхтэй
Бvгд тэгш эрхтэй тул хэн илvv чадвартай, хичээл зvтгэлтэй, хeдeлмeрч нь ялгарна.
Бусдаас онц гойд авъяасаар ялгарахгvй байж болно, гэхдээ vзэл бодол, хандлага, тvvх намтраараа ялгарч, энэ онцлогоо бусдад vнэнээр нь дэлгэж байх
Чи тийм л ухаантай юм бол яагаад ядуу байгаа юм бэ?
Ардчиллын vнэт зvйлс гэж юуг хэлээд байна вэ?
“ардчилсан нийгэмд сонголт хийж байгаа залуус нэг зvйлийг маш тодорхой ойлгох хэрэгтэй. Тэд сонголт хийхийн тулд заавал номер нэг байх шаардлагагvй. Сонголтын орон зай маш уудам гэдгийг юуны eмнe vргэлж санаж байх хэрэгтэй. Сургуульд тэнцэхийн тулд заавал бусдаас илvv мэдлэг чадалтай байх албагvй гэсэн ерeнхий хууль vйлчилдэг. Харин чадлын хэмжээ тодорхой стандартад хvрсэн байх, тухайн хэмжээнд хvрэхийн тулд шударгаар сурч, ажилласан байх ёстой гэсэн гол зарчимтай.”
“Та яагаад манай хeтeлбeрийг сонгосон бэ, та энд сурснаар ямар vр дvнд хvрэх зорилготой вэ, та eeрийнхee намтар зорилгыг тодорхойлж товч эссэ бичнэ vv, таны давуу ба сул тал юу вэ, та манай хeтeлбeрт бусдаас онцлог юу нэмэрлэж чадах вэ”

Танхимд яавал олон тeрлийн сонирхолтой буурь суурь бий болгох вэ.
Diverse….eeрийгee ямар ч хvнтэй эн зэрэгцэхvйц нэр тeртэй гэдгийг бvv март

Номын тэмдэглэл: Ц. Хулан: Зvгээр л нэг амьдрахсан

Миний яруу найраг миний намтар билээ. Зeв буруу vйлдэлтэйгээ, зeeлeн хатуу араншинтайгаа шvлгvvд минь миний хeрeг юм. Найрагч хvн eeрийн тухай шударга vнэн бичих тэнхээтэй байж гэмээнэ, бусдын тухай vнэн зeв бичнэ. Эстэгвээс найрагчийн хувьд алгуурхан сeнeнe гэсэн vг.


... гэвч уншигчийг, ялангуяа яруу найргийг хуурахын аргагvй, тэрбээр бvсгvй амьтан шиг eeрийгee араар таьихыг хэзээ ч уучлахгvй билээ. Ийм л тохиолдолд хvн яруу найрагтаа хаягддааг.

...Зvгээр л нэг амьдрахсан гэж би номоо нэрлэлээ. Хvн тeрeлхтний чин хvсэл мэт энэ vгийг хvн бvрт ойлгуулахын тeлee, энэ эрээн ертeнцeд зvгээр л нэг амьдарч болохгvйн учир байна.


Намрын уулнаас буга урамдахыг сонсоорой,
Намайг ухаажихыг vзэх гэж ээжий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таны би ганцхан удаа жаргаасан
Магадгvй тэрнээс хойш дандаа зовоосон...


..Яахав дээ, Уянга бид 2-г салахад хайран сайхан уран бvтээлч гэр бvл сарнилаа гэж харамсахын сацуу голдуу намайг илvvтэй буруутгаж байсныг мэдэрсэн дээ. Учир нь би шvлгээ хэвлvvлсээр, эмэгтэй хvн л юм хойно, улам сайн сайхан явж харагдахыг хичээн, гуниагvй дvр эсгэн, олны нvдэнд инээж ханиаж яваа мэт байснаас болсон хэрэг. ыУянгыгаа гуйгаад ирвэл eршeeхeд бэлэн хvлээсээр, нэг л мэдэхнээ он жил явж, гомдож туньсан сэтгэлийн хeндvvр арилчихсан байлаа. Би том хvн болжээ.


Хулан

Холын тэртээ нууцлан од харвахаас урьтаж
Хойтон наадам хvртэл амьд явах хvсэл байна
Холдон одсон он жилvvдийн цацган хeшиг сeхeж
Хонгор чамтай уулзах гэж гэрийн чинь vvдийг тогшмоор байна
Ундран бадамлах галын дэргэд цочмог нvдийг харж
Уул ус байгалтдаа хамтдаа шингэмээр байна
Лимбийн эгшиг шиг тунгалагхан арван долоотой чи минь
Лянхуан дэлбээ шиг уруулаа балаар дvvргэн eгсeн дe
Амьдын жаргалд ташуурсан гарагийн нэгэн eдeр байлаа
Алга алганаасаа хeтлeх vртэй хvн шvv чи бидэн
Нартын тэндэх одод харван цахилан байна
Наадам болтол ер хичнээн хоног vлдээ вэ?

...Ойр холын олон цeeн хvн нийлж ард тvмэн, хvн тeрeлхтeн хэмээгдмуй. Гэхдээ олны олныг бус eвeрмeц Бодигалиудын нийлбэрийг ард тvмэн гэнэ.

...Олонд ардаршин дуурссан нэртэй хvмvvсийг ч дангаар нь арл тvмэн гэж eргeмжлeхгvй. Яагаад гэвэл тийм хvмvvс ард тvмнийхээ хvсэл сонирхлыг тэр бvр илэрхийлдэггvй, тэр бvр шилэгдсэн охид хeвгvvд нь биш байдааг....Хувь хvн зvгээр л нийгмийн эс ширхэг тeдий байж, Бодигалийн тvвшинд хvртэл хeгжиж эс чадваас, тийм хvмvvсээр нийгэм маань vерлэвээс ард тvмэн маань ард тvмэн биш, харин масс болж хувирдаг...

Гарчиггvй

Сингапурыг санаж байна шvv. Цэвэрхэн гудамж, аюулгvй тайван байдал, хажуугаар гарахдаа дулаахнаар инээмсэглээд eнгeрдeг хvмvvс, 1$-ийн талханд хавчуулж иддэг зайрмагийг нь хамгийн тvрvvн санаж байна гээч.
Анх очоод амьсгалж чадахгvй юм шиг бvгчим санагдаж билээ. 2 хоноод л дасчихсан даа. Хvн гэдэг дасамтгай амьтан хойно. Анхнаасаа л тэр цэвэрхэн соёлтой газар тeрeeд eсцeн аятай нутагтаа ирээд хичнээн халтар санагдав аа. Онгоцны буудал, хvмvvсийн аашилж аяглах, утаа униар, тоос шороо, машины сигнал гээд л бeeн саарал орчин eмнeeс угтахаар сэтгэлээр унах ч шиг.
Гэлээ гээд яахав, нутаг хэзээд нутаг л байдаг хойно. Сайн сайхныг нь авчаад муу муухай байна аа гээд хаяаад явчиж болохгvй биз дэ.
Гэхдээ Монгол арай л биш юм аа, vнэхээр. Гадаад ертeнцeд биднийг аль хэдийн хятадын нэг хэсэг гэж боддог болчихож. Монголоос ирсэн гэхээр аль хэсгээс нь гэх буюу тэгвэл чи хятадаар ярина биз дээ гэж асуух энvvхэнд.
Сингапураас цаашаа Тайланд яваад ирий гэтэл eнeeх сайхан “овог”-оосоо болоод явж чаддаггvй юм байна. Сингапурт жуулчны 30 хоногтой явж байгаад цаашаа Бангконг ороод ирий гэтэл Монголын пасспорттой бол манай улс eeрт чинь виз eгч чадахгvй нээ гэж эелдэгхэн хариулж байхийм. Яав ийв, учир юунд байна гэтэл харин мань “Я” -нууд 30 хоног даруулж орчоод хугацаагаа дуусахаар сунгуулах гэж цаашаа Малайз, Тайланд гардаг байхийм. Тэгж амьдардаг монгол охидууд их байдаг гэнэ. Харамсалтай.
Гудамжинд ижилдэн явах хосуудыг хараад цагаахан атаархал тeрнe. Тогтож сууж чадахгvй, амандаа дуу аялаад л, толины eмнe байн байн эргэлдээд л нэг сайхан дурлахсан. Дурлал санаснаар болох биш, заримдаа хоёр гурван залууд зэрэг дурлаад тэгээд л нээг л их зовж шаналсан амьтан, тэгснээ ямар ч сайн сайхан залуу дурлалцъч хайрлалцъя гээд байхад хeдeлж eгдeггvй сэтгэл байгаам доо.
Дурлал гэснээс би нээрэн голдуу сайхан ах нарт дурлачих гээд байдаг сул талтай. Тэгээд дандаа эхнэртэйг нь яана. Эрхлэх, аргадуулах дуртай араншин минь л биз. Ах нар их халамжтай, гадуур хувцас аваад eмсvvлнэ, хаалга онгойлгож eгeeд тvрvvлж оруулна, миний сайн дvv гээд дулаахнаар тэврэнэ. vvнийг уншаарай гээд ном авчирч eгнe, дvvгээ гомдоож болохгvй гээд eглee хvртэл хамт дискодчихно. Чeтгeрийн бага адтай гээд eхeeрдeнe. Vеийн банди нар яахав дээ, хэдэн удаа мессеж нисгэчээд л аваад суучихсан авгай нь аятай найздаа сайхан хоол хийгээд eг л дee ч гэх шиг, eлсeeд байгаа юм бол eeрee л хийгээд иднэ биз, бас хvнээр хийлгэж идэх дуртай. Автобусанд суудал гарангуут уралдаж очоод eeрee суучихна, тэгэхээр эрх нялхамсуу эмэгтэй хvн би чинь яаж хайр хvрэх билээ дээ. Насаараа автобусанд суудал булаацалдаж тоглолтой биш. Сингапурыг санаашраад сэдэв халтирч ах нар хийгээд vеийн залуучуудыг бяцхан харьцуулсан бодлоо ингээд таслая даа.

Monday, June 18, 2007

Сvлжээ чухал шvv

Eчигдeр манай дvv зугаалганд яваад ирсэн чинь дурлачихаж гэнэ. Eмнe нь ангийнхаа тэр бандид ерeeс тэгж татагдаж байгаагvй юм гэсэн. Тэгсэн гитар дараад, Вэстлайфын хэдэн дуу дуулсан чинь нь л шууд дурладаг наасан. Уг нь банди нь царайлаг гэсэн, тэгээд зугаалганд явахаасаа eмнe сайхан архичин, шоучин баагий л гэж боддог байсан чинь одоо болохоор vнэн лайтай дуулдаг, гитар аймаар гоё тоглодог гэж ирээд л vхэх нээ. Ringing tone-д нь болчихсон юм уу хаашаа юм. Тэхдээ яахуу дvv лав залуучуудын дисплэйнд нь болдгvй юм шиг байна. Болж дээ. Сvvлд цаана чинь гоё яриа дэлгэрээд байгаа. Дисплэй корпусаас илvv сvлжээ чухал шvv гэж. Гэхдээ хvн хvний хувьд юу чухал юэ гэдэг нь eeр eeр байх л даа.Миний хувьд бол дисплэй, корпус тийм ч чухал биш. Дисплэй нь бол SMS бичиж, уншиж болдог байхад л болно. Корпус нь бол томдож жижигдээгvй, цэвэрхэн eeрт нь тохирсон л бол болоо. Алт мeнгeeр бvрсэн лаг корпустай мeртлee сvлжээ барьдаггvй залуу бол ямар хэрэг байхав дээ. Гацдаггvй бол бас зvгээр.Сvлжээнээс гадна тэгээд л интернэтэд холбогддог уу гvй юу, тоглоом нь хэр юм, сонирхолтой юм уу гvй юу гээд л факторууд байна л доо. Аа тийм бас бvх юм нь ок залуу байсан чинь суурин цэнэглэгчтэй байвал шатлаа шдээ.

Tuesday, June 12, 2007

Бор зүрхээрээ амьдарсаар...

Ямар нэг шинэ зүйл хийхсэн. Нэг сайхан бороо ороосой, ядаж. Энэ хотын хүн, машин 2-с үнэн залхаж байна аа, замбараагүй. Сэтгэл сэргээх зүйл байхгүй болчихсон мэт л санагдах юм. Шинэ эрч хүч хаанаас авдаг юм билээ.
Заримдаа огцом өөрчлөлт хиймээр санагдах юм, даанч риск даах санхүүгийн болоод сэтгэл санааны бэлтгэл алга даа. Ерөөс амьдрал ийм уйтгартай юм уу, эсвэл орчин нөхцөл ийм байна уу. Хар багаасаа л хамгийн сайн нь байсаар бүр залхаж байна. Дандаа хүмүүсийн бодож, хүний итгэлийн алдахгүй гэж амьдрах өөрт ямар ч хэцүү юм бэ дээ.
Заримдаа баян айлын хүүхдүүдийг хараад атаархах. 18-тайгаасаа ажил хийж, ачаа үүрсээр, хүмүүстэй зохицочих, арга эвийг олчих гэсээр заримдаа бүр ядарчих юм. Боломжтой айлын хүүхэд байсан бол намайг сургуульд явуул, өөрсдөө ажил олж өгөхгүй юү гээд л сууж байх байхдаа. Гэвч тийм амьдрал шал амтгүй!
Ээж ааваасаа нэг ч төгрөг авалгүй, бүх юмаа өөрөө зохицуулж амьдардгаараа бахархаж, толгой дээгүүр байдаг ч, дундаж амьдралд өсөөд дундаж амьдралаар амьдарсаар, дундаж амьдралтайгаа дуусмааргүй байна.
Надад нэг тийм мэдрэмж ч гэх юм уу, совин ч гэх юм уу нэг зүйл байгаад байдаг юм. Инээдтэй санагдаж магадгүй л дэ. Гэхдээ л ямар нэг агуу зүйл бүтээх юм шиг, тэр нь дэлхийн хүн төрөлхтөний амьдралд өөрчлөлт оруулах юм шиг, эсвэл цоо шинэ нээлт хийх ч юм шиг, эсвэл хүмүүсийн оюун санаанд эргэлт хийж, нэртэй нөлөөтэй болох юм шиг. Магадгүй өөртөө олон дахин давтсаар байгаад тэр нь итгэл үнэмшил болж, зүрхэнд минь цохилоод, мэдрэмж, цаашлаад зөн совин болон хувирсан байж мэдэх. Гэхдээ л...
Гол нь тэр нь юу юм бол гэж бодохоор мухардчихна, тэгээд шанална, эрж хайна. Үеийнхэн сайн ханьтай болоод, гэр бүлтэйгээ сайн сайхан амьдрахсан гэж хүсдэг байхад надад тийм энгийн амьдрал заримдаа уйтгартай, хайран, утга учиргүй санагддаг.
өдөр ирэх бүр амьдрал утгагүй санагдаж, ухаж бодохын хэрээр утга учир нь тодроод ч байх шиг, бүр бүдэгрээд ч байх шиг....
За за бүр сэтгэл санаа эмх цэгцгүй болчихлоо.

Tuesday, June 5, 2007

Чингис Хааны Нууц Тvvх

Уншаагvй нэг нь олж уншаарай, энэ номыг. eнгeрсeн долоо хоногт eвeртeлж унтах шахсан энэ номны талаар eмнe нь хvмvvсийн амнаас зeндee л сонссон ч тэгтлээ хорхой хeдлeeгvй билээ. Бeртэ групп секс хийдэг байсан, Evлэн эх Мэнлиг эцэгтэй явалддаг байсан зэрэгт хvмvvсийн акцент eгч ярисан зvйлсийг сонсоод борлуулалтаа л бодож бичсэн ном юм байна даа гэж бодож байлаа. Харин ажлын ах унших уу гэхээр нь аваад уншсан чинь ёстой л нууц тvvхvvд.Vнэн худал гэж хэлэхгvй ч ямар ч байсан eeр eнцeгeeс харсан eeр тvvхvvд.
* Хулан хатан яагаад хаан ширээ залгамжлах нуган vр тeрvvлж чадсангvй вэ. Бeртэ хатны аз болоход Чингис хааны Есvй, Есvгэн хатдаас хаан ширээ залгамжлах нуган vр тeрсeнгvй, харин мэргид цусны бага хатан Хулан Тэмvжиний сэтгэлийг ихээр татаж, хамтдаа илvv цагийг eнгeрeeдeг нь ирээдvйд тvvний 4 хeвгvvнд нь eрсeлдeгч тeрvvлэх аюултай ажээ. Бeртэ eeрийн дэргэдэх хvмvvсээс итгэлтэй нэгнийг Хуланы дэргэд байлцуулан, тvvний тусламжтайгаар хvvхдийг нь зулбуулж, хvдэрийн заар ор, дэрэнд нь шингээн дахин vр тогтох нeхцeлгvй болгосон нь учрыг эс мэдэх хeeрхий Хулан насан туршдаа нойтон сормуустны зулай vнэрлэж чадахгvйд хvргэнэ.
* Жамухын албатууд тvvнээс урван Тэмvжинд авчирч тушаасан уу. Нэгэнт Тэмvжинд ялагдах нь тодорхой болмогц Жамуха хэрхэн нэр тeрee авч гарах тухай бодно. Хар залуугаас тvvнд зvтгэсэн боол Хантeмeр нь тvvнээс хэзээ ч урвахгvй vнэнч аж. Хантeмeрийн эм vртэй болсон агаад, тэрээр хvv тeрeeсeй хэмээн vнэн голоос залбирч, нутагтаа очин энгийн тайван амьдрахсан гэж хvсч байв. Жамуха Хантeмeрт eeрийгee Тэмvжинд баривчлан хvргэхийг тушаана. Тэмvжин эзэндээ vнэнч бус боолын амийг хэлтрvvлдэггvйг Хантeмeр мэдэх ч Жамуха эзнийхээ Тэмvжинээс амийг чинь хэлтрvvлэхийг гуйна гэсэн vгэнд хууртан, хэлснээр нь хийнэ. Жамуха Хантeмeрийн талаар нэг ч vг Тэмvжинд цухуйлгаагvй бeгeeд тvvний нэр цэвэр vлдэж, боол Хантeмeр эзэндээ vнэнчээр хорвоог орхино.
* Сорхон Шарын охин Хадаан хэмээх энгийн бор бvсгvй Тэмvжиний сэтгэлд мeн л eeрийн гэсэн орон зайг эзлэнэ. Харц гаралтай тул хатан болох хувьгvй аж, гэхдээ л Тэмvжинтэй нууцхан уулзаж амждаг байв. Хадаан vр олмогц Тэмvжиний хvрээнээс сэмхэн зугтсан нь Бeртийн хорлон сvйтгэх ажиллагаанаас eeрийгee болоод эзэн хааны vрийг бултуулсан хэрэг аж. Хожим нь Хадааныг eнгeрeхeд тvvнд туслан нуугдах газар олж eгсeн Боорчи хvvг нь авч цэрэг дайны ажилд сургана. Боорчи Хорезмыг эзлэсний дараа Гэрэгийг eeрийн хvv хэмээн eeртee болон Чингис хаан, бусад хvмvvст итгvvлнэ.
* Мэнлигийн солиот хэмээн олонд ад болдог байсан Хeхeчv eeрийн далд хvчийг Тэмvжинд зориулахаар тvvнийг даган ирнэ. Уг нь Жамуха тvvнийг eeртee зvтгvvлэн, тэнгэрийн ивээлд багтах боломжтой байсан ч тvvнийг vл тоомсорлосон нь хожмын ялагдлын нь эх болжээ. Хeхeчvгийн хvч, ид шид батлагдаж, олонд алдаршиж, хvмvvсийн итгэлийг олохын хэрээр хувийн амбиц нь тvvнийг Тэмvжинээс улс орныг нь булаах хvслийг тeрvvлнэ. Тэв тэнгэр хэмээн eргeмжлeгдсeн тvvний хvрээ улсын доторхи улс аятай байв. Итгэл бишрэл гэдэг сэлэм, мэснээс ч хvчтэйгээр хvмvvсийг дагуулдаг аж. Тэнгэр, лус савдагтай холбоотой тvvнийг eeрийн гараар vгvй хийх нь Тэмvжинд аюултай тул ухаан заран байж хvний гараар могой бариулна. Ийн олны сэтгэл тvvнд эерvv хэвээр vлджээ.
* Зvчи хар багаас л эхийнхээ сургаснаар эцэгтээ хvлээн зeвшeeрeгдeхийн тулд бvхнийг тэвчдэг байв. Тvvний мэргид цусыг эс тооцвол Чингис хаан ямар ч эргэлзээгvй тvvнийг залгамжлагчаа болгох байв. Vvнд тvvний боол Татугийн зvтгэл их юм. Тату бол Есvхэйн бага охин Тэмvлvний сэтгэлтэй залуу, Хасарын эхнэр Борогчингийн дvv, ховсдох увидаст эр билээ. Тэмvлvнг хvнд eгсний дараа тvvнийг Тэмvжиний тушаалаар цаазлах гэж байхад нь Зvчи уйлан бархиран байж амийг нь vлдээснээс хойш тvvнд зvтгэсээр иржээ. Зvчийн eeрийгee алтан урагийнх хэмээн зeвшeeрvvлэх гэсэн чин хvсэл нь eeрийн эцэг нэг эх eeртэй дvvгийн хvvхдийг хeнeeн, Монгол нутгаас тvvнийг дагуулан ирсэн хvv Батдаа мэргид угсаа гэж байхгvй, чи бол Чингис хааны ач хvv хэмээн хатуу хэлснээр нь илэрнэ.
* Толгой мэдэн тусгаар улс болон суух гэсэн хvv Зvчийг алуулахаар Чингис хаан цорын ганц итгэлт хvн Боорчийг илгээнэ... гэх мэт их улсын доторхи тvмэн нууцыг сийрvvлжээ. Тэмvжин Чилгэр Бeх шиг гоо сайхан, Тэв тэнгэр шиг онцгой гойд илбэ шидтэй, Жамуха шиг эрэлхэг, зоримог, Хасар шиг эр чадалтай, мэргэн байсангvй. Харин тэр холч ухаантай, нeлeeгee тогтоосон, ухаант удирдагч байжээ. Бэгтэрийг харван алсан нь зvгээр нэг загас жараахайны хэрэг биш байв. Есvхэйг vхсэний дараа Монгол аймгийн удирдах эрхийг Бэгтэр л тvvнтэй булаалдах байв.