Friday, November 9, 2007

Гарчиггvй

Сингапурыг санаж байна шvv. Цэвэрхэн гудамж, аюулгvй тайван байдал, хажуугаар гарахдаа дулаахнаар инээмсэглээд eнгeрдeг хvмvvс, 1$-ийн талханд хавчуулж иддэг зайрмагийг нь хамгийн тvрvvн санаж байна гээч.
Анх очоод амьсгалж чадахгvй юм шиг бvгчим санагдаж билээ. 2 хоноод л дасчихсан даа. Хvн гэдэг дасамтгай амьтан хойно. Анхнаасаа л тэр цэвэрхэн соёлтой газар тeрeeд eсцeн аятай нутагтаа ирээд хичнээн халтар санагдав аа. Онгоцны буудал, хvмvvсийн аашилж аяглах, утаа униар, тоос шороо, машины сигнал гээд л бeeн саарал орчин eмнeeс угтахаар сэтгэлээр унах ч шиг.
Гэлээ гээд яахав, нутаг хэзээд нутаг л байдаг хойно. Сайн сайхныг нь авчаад муу муухай байна аа гээд хаяаад явчиж болохгvй биз дэ.
Гэхдээ Монгол арай л биш юм аа, vнэхээр. Гадаад ертeнцeд биднийг аль хэдийн хятадын нэг хэсэг гэж боддог болчихож. Монголоос ирсэн гэхээр аль хэсгээс нь гэх буюу тэгвэл чи хятадаар ярина биз дээ гэж асуух энvvхэнд.
Сингапураас цаашаа Тайланд яваад ирий гэтэл eнeeх сайхан “овог”-оосоо болоод явж чаддаггvй юм байна. Сингапурт жуулчны 30 хоногтой явж байгаад цаашаа Бангконг ороод ирий гэтэл Монголын пасспорттой бол манай улс eeрт чинь виз eгч чадахгvй нээ гэж эелдэгхэн хариулж байхийм. Яав ийв, учир юунд байна гэтэл харин мань “Я” -нууд 30 хоног даруулж орчоод хугацаагаа дуусахаар сунгуулах гэж цаашаа Малайз, Тайланд гардаг байхийм. Тэгж амьдардаг монгол охидууд их байдаг гэнэ. Харамсалтай.
Гудамжинд ижилдэн явах хосуудыг хараад цагаахан атаархал тeрнe. Тогтож сууж чадахгvй, амандаа дуу аялаад л, толины eмнe байн байн эргэлдээд л нэг сайхан дурлахсан. Дурлал санаснаар болох биш, заримдаа хоёр гурван залууд зэрэг дурлаад тэгээд л нээг л их зовж шаналсан амьтан, тэгснээ ямар ч сайн сайхан залуу дурлалцъч хайрлалцъя гээд байхад хeдeлж eгдeггvй сэтгэл байгаам доо.
Дурлал гэснээс би нээрэн голдуу сайхан ах нарт дурлачих гээд байдаг сул талтай. Тэгээд дандаа эхнэртэйг нь яана. Эрхлэх, аргадуулах дуртай араншин минь л биз. Ах нар их халамжтай, гадуур хувцас аваад eмсvvлнэ, хаалга онгойлгож eгeeд тvрvvлж оруулна, миний сайн дvv гээд дулаахнаар тэврэнэ. vvнийг уншаарай гээд ном авчирч eгнe, дvvгээ гомдоож болохгvй гээд eглee хvртэл хамт дискодчихно. Чeтгeрийн бага адтай гээд eхeeрдeнe. Vеийн банди нар яахав дээ, хэдэн удаа мессеж нисгэчээд л аваад суучихсан авгай нь аятай найздаа сайхан хоол хийгээд eг л дee ч гэх шиг, eлсeeд байгаа юм бол eeрee л хийгээд иднэ биз, бас хvнээр хийлгэж идэх дуртай. Автобусанд суудал гарангуут уралдаж очоод eeрee суучихна, тэгэхээр эрх нялхамсуу эмэгтэй хvн би чинь яаж хайр хvрэх билээ дээ. Насаараа автобусанд суудал булаацалдаж тоглолтой биш. Сингапурыг санаашраад сэдэв халтирч ах нар хийгээд vеийн залуучуудыг бяцхан харьцуулсан бодлоо ингээд таслая даа.

1 comment:

3apaa said...

Хэ хэ хөөрхөн юм...