Monday, June 18, 2007

Сvлжээ чухал шvv

Eчигдeр манай дvv зугаалганд яваад ирсэн чинь дурлачихаж гэнэ. Eмнe нь ангийнхаа тэр бандид ерeeс тэгж татагдаж байгаагvй юм гэсэн. Тэгсэн гитар дараад, Вэстлайфын хэдэн дуу дуулсан чинь нь л шууд дурладаг наасан. Уг нь банди нь царайлаг гэсэн, тэгээд зугаалганд явахаасаа eмнe сайхан архичин, шоучин баагий л гэж боддог байсан чинь одоо болохоор vнэн лайтай дуулдаг, гитар аймаар гоё тоглодог гэж ирээд л vхэх нээ. Ringing tone-д нь болчихсон юм уу хаашаа юм. Тэхдээ яахуу дvv лав залуучуудын дисплэйнд нь болдгvй юм шиг байна. Болж дээ. Сvvлд цаана чинь гоё яриа дэлгэрээд байгаа. Дисплэй корпусаас илvv сvлжээ чухал шvv гэж. Гэхдээ хvн хvний хувьд юу чухал юэ гэдэг нь eeр eeр байх л даа.Миний хувьд бол дисплэй, корпус тийм ч чухал биш. Дисплэй нь бол SMS бичиж, уншиж болдог байхад л болно. Корпус нь бол томдож жижигдээгvй, цэвэрхэн eeрт нь тохирсон л бол болоо. Алт мeнгeeр бvрсэн лаг корпустай мeртлee сvлжээ барьдаггvй залуу бол ямар хэрэг байхав дээ. Гацдаггvй бол бас зvгээр.Сvлжээнээс гадна тэгээд л интернэтэд холбогддог уу гvй юу, тоглоом нь хэр юм, сонирхолтой юм уу гvй юу гээд л факторууд байна л доо. Аа тийм бас бvх юм нь ок залуу байсан чинь суурин цэнэглэгчтэй байвал шатлаа шдээ.

6 comments:

Төрболд said...

Ёо гар утсаар ярчихдаг байна шд. Ерөнхийд нь ойлгосон ч Сүлжээ гэж юуг хэлээд байгаа юм бэ? Бас суурин цэнэглэгч гэж...

Док said...

хэхэ

А said...

хахаха, бас оосор зүүх сэнжтэй байвал зүгээршт. хаягдахгүй амар.

hundaga said...

сүлжээ аймаар чухал. даанч корпусанд нь татагдаж, мээссэж бичиж үзэж, ринг тооүн-г нь шалгаж энээ тэрээ гэж үзэж үзэж үзэж.. нэлээн сүүлд нь л ягггг жинхэнээсээ сүлжээ барьжээнү үгүй юу, миний сүлжээг барьжээнү үгүй юу гэдгийг мэджаагаам даа. тэрний сүлжээг би бариад, минийхийг тэр бариад.. тэгээл энэ чинь нөгөө юу шүү дээ.

ganga said...

Лайтай гэж юү гэсэн үг вэ? Үгийн язгуур утга алдагдуулсан шилжсэн утгатай үг хэрэглэхээ байвал яасан юм?

Pearle Deppsu said...

Өө лайтай хэхэ.

Өө, уучлаарай Ганга.