Tuesday, June 12, 2007

Бор зүрхээрээ амьдарсаар...

Ямар нэг шинэ зүйл хийхсэн. Нэг сайхан бороо ороосой, ядаж. Энэ хотын хүн, машин 2-с үнэн залхаж байна аа, замбараагүй. Сэтгэл сэргээх зүйл байхгүй болчихсон мэт л санагдах юм. Шинэ эрч хүч хаанаас авдаг юм билээ.
Заримдаа огцом өөрчлөлт хиймээр санагдах юм, даанч риск даах санхүүгийн болоод сэтгэл санааны бэлтгэл алга даа. Ерөөс амьдрал ийм уйтгартай юм уу, эсвэл орчин нөхцөл ийм байна уу. Хар багаасаа л хамгийн сайн нь байсаар бүр залхаж байна. Дандаа хүмүүсийн бодож, хүний итгэлийн алдахгүй гэж амьдрах өөрт ямар ч хэцүү юм бэ дээ.
Заримдаа баян айлын хүүхдүүдийг хараад атаархах. 18-тайгаасаа ажил хийж, ачаа үүрсээр, хүмүүстэй зохицочих, арга эвийг олчих гэсээр заримдаа бүр ядарчих юм. Боломжтой айлын хүүхэд байсан бол намайг сургуульд явуул, өөрсдөө ажил олж өгөхгүй юү гээд л сууж байх байхдаа. Гэвч тийм амьдрал шал амтгүй!
Ээж ааваасаа нэг ч төгрөг авалгүй, бүх юмаа өөрөө зохицуулж амьдардгаараа бахархаж, толгой дээгүүр байдаг ч, дундаж амьдралд өсөөд дундаж амьдралаар амьдарсаар, дундаж амьдралтайгаа дуусмааргүй байна.
Надад нэг тийм мэдрэмж ч гэх юм уу, совин ч гэх юм уу нэг зүйл байгаад байдаг юм. Инээдтэй санагдаж магадгүй л дэ. Гэхдээ л ямар нэг агуу зүйл бүтээх юм шиг, тэр нь дэлхийн хүн төрөлхтөний амьдралд өөрчлөлт оруулах юм шиг, эсвэл цоо шинэ нээлт хийх ч юм шиг, эсвэл хүмүүсийн оюун санаанд эргэлт хийж, нэртэй нөлөөтэй болох юм шиг. Магадгүй өөртөө олон дахин давтсаар байгаад тэр нь итгэл үнэмшил болж, зүрхэнд минь цохилоод, мэдрэмж, цаашлаад зөн совин болон хувирсан байж мэдэх. Гэхдээ л...
Гол нь тэр нь юу юм бол гэж бодохоор мухардчихна, тэгээд шанална, эрж хайна. Үеийнхэн сайн ханьтай болоод, гэр бүлтэйгээ сайн сайхан амьдрахсан гэж хүсдэг байхад надад тийм энгийн амьдрал заримдаа уйтгартай, хайран, утга учиргүй санагддаг.
өдөр ирэх бүр амьдрал утгагүй санагдаж, ухаж бодохын хэрээр утга учир нь тодроод ч байх шиг, бүр бүдэгрээд ч байх шиг....
За за бүр сэтгэл санаа эмх цэгцгүй болчихлоо.

No comments: