Tuesday, June 5, 2007

Чингис Хааны Нууц Тvvх

Уншаагvй нэг нь олж уншаарай, энэ номыг. eнгeрсeн долоо хоногт eвeртeлж унтах шахсан энэ номны талаар eмнe нь хvмvvсийн амнаас зeндee л сонссон ч тэгтлээ хорхой хeдлeeгvй билээ. Бeртэ групп секс хийдэг байсан, Evлэн эх Мэнлиг эцэгтэй явалддаг байсан зэрэгт хvмvvсийн акцент eгч ярисан зvйлсийг сонсоод борлуулалтаа л бодож бичсэн ном юм байна даа гэж бодож байлаа. Харин ажлын ах унших уу гэхээр нь аваад уншсан чинь ёстой л нууц тvvхvvд.Vнэн худал гэж хэлэхгvй ч ямар ч байсан eeр eнцeгeeс харсан eeр тvvхvvд.
* Хулан хатан яагаад хаан ширээ залгамжлах нуган vр тeрvvлж чадсангvй вэ. Бeртэ хатны аз болоход Чингис хааны Есvй, Есvгэн хатдаас хаан ширээ залгамжлах нуган vр тeрсeнгvй, харин мэргид цусны бага хатан Хулан Тэмvжиний сэтгэлийг ихээр татаж, хамтдаа илvv цагийг eнгeрeeдeг нь ирээдvйд тvvний 4 хeвгvvнд нь eрсeлдeгч тeрvvлэх аюултай ажээ. Бeртэ eeрийн дэргэдэх хvмvvсээс итгэлтэй нэгнийг Хуланы дэргэд байлцуулан, тvvний тусламжтайгаар хvvхдийг нь зулбуулж, хvдэрийн заар ор, дэрэнд нь шингээн дахин vр тогтох нeхцeлгvй болгосон нь учрыг эс мэдэх хeeрхий Хулан насан туршдаа нойтон сормуустны зулай vнэрлэж чадахгvйд хvргэнэ.
* Жамухын албатууд тvvнээс урван Тэмvжинд авчирч тушаасан уу. Нэгэнт Тэмvжинд ялагдах нь тодорхой болмогц Жамуха хэрхэн нэр тeрee авч гарах тухай бодно. Хар залуугаас тvvнд зvтгэсэн боол Хантeмeр нь тvvнээс хэзээ ч урвахгvй vнэнч аж. Хантeмeрийн эм vртэй болсон агаад, тэрээр хvv тeрeeсeй хэмээн vнэн голоос залбирч, нутагтаа очин энгийн тайван амьдрахсан гэж хvсч байв. Жамуха Хантeмeрт eeрийгee Тэмvжинд баривчлан хvргэхийг тушаана. Тэмvжин эзэндээ vнэнч бус боолын амийг хэлтрvvлдэггvйг Хантeмeр мэдэх ч Жамуха эзнийхээ Тэмvжинээс амийг чинь хэлтрvvлэхийг гуйна гэсэн vгэнд хууртан, хэлснээр нь хийнэ. Жамуха Хантeмeрийн талаар нэг ч vг Тэмvжинд цухуйлгаагvй бeгeeд тvvний нэр цэвэр vлдэж, боол Хантeмeр эзэндээ vнэнчээр хорвоог орхино.
* Сорхон Шарын охин Хадаан хэмээх энгийн бор бvсгvй Тэмvжиний сэтгэлд мeн л eeрийн гэсэн орон зайг эзлэнэ. Харц гаралтай тул хатан болох хувьгvй аж, гэхдээ л Тэмvжинтэй нууцхан уулзаж амждаг байв. Хадаан vр олмогц Тэмvжиний хvрээнээс сэмхэн зугтсан нь Бeртийн хорлон сvйтгэх ажиллагаанаас eeрийгee болоод эзэн хааны vрийг бултуулсан хэрэг аж. Хожим нь Хадааныг eнгeрeхeд тvvнд туслан нуугдах газар олж eгсeн Боорчи хvvг нь авч цэрэг дайны ажилд сургана. Боорчи Хорезмыг эзлэсний дараа Гэрэгийг eeрийн хvv хэмээн eeртee болон Чингис хаан, бусад хvмvvст итгvvлнэ.
* Мэнлигийн солиот хэмээн олонд ад болдог байсан Хeхeчv eeрийн далд хvчийг Тэмvжинд зориулахаар тvvнийг даган ирнэ. Уг нь Жамуха тvvнийг eeртee зvтгvvлэн, тэнгэрийн ивээлд багтах боломжтой байсан ч тvvнийг vл тоомсорлосон нь хожмын ялагдлын нь эх болжээ. Хeхeчvгийн хvч, ид шид батлагдаж, олонд алдаршиж, хvмvvсийн итгэлийг олохын хэрээр хувийн амбиц нь тvvнийг Тэмvжинээс улс орныг нь булаах хvслийг тeрvvлнэ. Тэв тэнгэр хэмээн eргeмжлeгдсeн тvvний хvрээ улсын доторхи улс аятай байв. Итгэл бишрэл гэдэг сэлэм, мэснээс ч хvчтэйгээр хvмvvсийг дагуулдаг аж. Тэнгэр, лус савдагтай холбоотой тvvнийг eeрийн гараар vгvй хийх нь Тэмvжинд аюултай тул ухаан заран байж хvний гараар могой бариулна. Ийн олны сэтгэл тvvнд эерvv хэвээр vлджээ.
* Зvчи хар багаас л эхийнхээ сургаснаар эцэгтээ хvлээн зeвшeeрeгдeхийн тулд бvхнийг тэвчдэг байв. Тvvний мэргид цусыг эс тооцвол Чингис хаан ямар ч эргэлзээгvй тvvнийг залгамжлагчаа болгох байв. Vvнд тvvний боол Татугийн зvтгэл их юм. Тату бол Есvхэйн бага охин Тэмvлvний сэтгэлтэй залуу, Хасарын эхнэр Борогчингийн дvv, ховсдох увидаст эр билээ. Тэмvлvнг хvнд eгсний дараа тvvнийг Тэмvжиний тушаалаар цаазлах гэж байхад нь Зvчи уйлан бархиран байж амийг нь vлдээснээс хойш тvvнд зvтгэсээр иржээ. Зvчийн eeрийгee алтан урагийнх хэмээн зeвшeeрvvлэх гэсэн чин хvсэл нь eeрийн эцэг нэг эх eeртэй дvvгийн хvvхдийг хeнeeн, Монгол нутгаас тvvнийг дагуулан ирсэн хvv Батдаа мэргид угсаа гэж байхгvй, чи бол Чингис хааны ач хvv хэмээн хатуу хэлснээр нь илэрнэ.
* Толгой мэдэн тусгаар улс болон суух гэсэн хvv Зvчийг алуулахаар Чингис хаан цорын ганц итгэлт хvн Боорчийг илгээнэ... гэх мэт их улсын доторхи тvмэн нууцыг сийрvvлжээ. Тэмvжин Чилгэр Бeх шиг гоо сайхан, Тэв тэнгэр шиг онцгой гойд илбэ шидтэй, Жамуха шиг эрэлхэг, зоримог, Хасар шиг эр чадалтай, мэргэн байсангvй. Харин тэр холч ухаантай, нeлeeгee тогтоосон, ухаант удирдагч байжээ. Бэгтэрийг харван алсан нь зvгээр нэг загас жараахайны хэрэг биш байв. Есvхэйг vхсэний дараа Монгол аймгийн удирдах эрхийг Бэгтэр л тvvнтэй булаалдах байв.

1 comment:

D said...

Хэх, уншаарай гэчихээд хамаг тайллууды нь тооччих юм. Үнэхээр сонирхолтой роман, огт өөр өнцгөөс бодож бичсэн түүхийн зохиол шүү.