Tuesday, March 11, 2008

Сэтгэл сэргээсэн шvлэг

Нэг сайхан шvлэг оллоо.

Eглee бvр эрт босож
Eндeр тэнгэрийг бvрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын утгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно

Орой бvхэн хэрэг болгож
Одон ертeнцийг бvтэн харж бай
Эрхэс гараг vзэсгэлэнгийн сvлдээ
Эгнэгт танд хvртээх болно

Алтан нарыг мандах тоолон
Алаг зvрхнээсээ догдлон харж бай
Эндэлгvй дэвжихийн учрал тавилангаар
Эрдэнэт бeмбeлeг гийгэх болно

Мeнгeн сарыг хeeрeх бvрийд
Мeнхvv бас бахархан харж бай
Сэрж санахын яруу тодыг
Сэтгэлээрээ ямагт эдлэх болно

Ухаант хvн хаа ч очсон
Уулсын оргилыг хvндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишиг
Бат тvвшин явах болно

Учирсан бvхнийхээ нvvр царайг
Уяхан даруу инээмсэглэн харж бай
Eнeр eтгeн урт наслахын
Eлзий буян бvрдэх болно



Тeрийн соёрхолт З.Дорж

Хуучин постууд: Эрт босч жиргэцгээе!

Би eглee босох гэж ядарчдаг хvмvvсийн нэг. Eeрee босно ч гэж угаасаа худлаа. Утсан дээрээ сэрvvлгээ тааруулаад, хажуудаа тавиад унтана. Нойрон дундаа сэрvvлгээ унтраасаар бvр сvvлдээ рэфлэкс болдог байгаа. Залуу байхад тэгдэг юм, нойроо дийлдэггvй юм гэж нэг нь eeгшvvлж байхад зарим нь хувийн зохион байгуулалт муутайнх гэж бодож байгаа нь царайнаас нь илт ч юм хэлэхгvй. Энэ асуудлыг тэгээд ерeeс шийдье гэж дотроо тас шийдээд нэт дээр бодитой зeвeлгee туршлага юу байна гэж хайж яваад овоо eнeeх Zen –г олж уншаад, шууд хэрэгжvvлсэн харин овоо шvv.
Гол нь би сэрvvлгээ орноосоо хол тавих хэрэгтэй байж. Аан нээрэн 2, 3 удаа орноосоо хол тавьж vзсийн байна. Гэхдээ шалан дээрээ тавьсан болохоор eнeeх чинь мeлхeж очоод унтраагаад буцаж мeлхeж ирээд нам унтсан байсан. Хамгийн гоё нь мeлхeснee огт мэдээгvй байгаам да. Ай нойроо гэж. Аргаа eeрчилж бvvр шкафны орой дээр тавьсан харин сандал мандал дээр гарч сэрvvлгээ унтраах замдаа сэрчихэж байна лээ. Тэгээд буцаж ор луугаа зvглэсний ч хэрэггvй. Унтраагаад л шууд банны or ОО eрee рvvгээ зvглэ гэсэн.
Миний хувьд eглee нэг л сэрчихвэл vр бvтээлтэй, тэгээд эрт сэрсэндээ таашаалтай хандаж хаппи байж чаддаг болохоор eeр асуудалгvй. Eглee нар мандаж байхыг харах ч нээрэн сайхан шvv. Гэхдээ сvvлийн vед утаа униартаа баригдаад юун нар энэ тэр харагдах, хvн амьтантай л мeргeлчихгvй шиг явахыг хичээхийм. (хэтрvvлэв). Аа тийм, 8-д арай ядан босдог байсан би одоо 06.00-д босч байгаа. Дасгаж байгаад жаахан эртэсгэж, их ажил хийж Монгол орноо хeгжvvлнэ ээ. Хэрхэн эртэч болжмор болсон талаар эндээс уншаарай.
Posted earlier spring 2007

Хуучин постууд: Номын талаар хэдэн vг

Тав арван жилийн eмнe одоогийн хvvхдvvд огт ном уншихаа больжээ гэж хeгшчvvд их vглэдэг сэн. Гэнэт шинэ нийгэм рvv vсэрч орж ирчээд ном уншдаг байсан нь соц нийгмийн vеийн нэг тасархай мэт санагдаад хуучин юмнаасаа нэг мeсeн салах гэсэн тvр зуурын сэтгэлийн хeeрeл байсан биз. Харин сvvлийн нэг хоёр жил ном овоо хvчээ авч, vнэ цэнэ нь эргэн нэмэгдэж эхэлж байх шиг... Саяхан Интерном орсон чинь хeл гишгэх зайгvй, дvvрэн хvнтэй, уучлаарай найзаа, ийшээ зeрeeд гарчий энэ тэр гэж эелдэглэж байж хvн амьтантай мeргeлдeлгvй шиг хэдэн ном vзэв. Болж л байна, Монгол хeгжих нээ, дандаа залуу хvмvvс...
Нэг талаас номын сурталчилгаа харьцангуй хийгддэг болж. Блогчдын нeлee энд асар их. Тэдний бичсэн номын танилцуулгууд энэ номыг уншихсан гэтэл хvмvvсийг eдeeж чаддаг. Алтангадас зэрэг сэтгvvл “Book hunting” гэх булан эрхэлдэг болж. ТВ-р ч номын талаар тусгай нэвтрvvлэг явж байх юм. Болоош дэээ, нээрэн. Олныг нуршилгvй eeрeeсee асууж eeртee хариулснаа мeрлeн vлдээе.
Яагаад? Eeрийнхee очиж vзээгvй газар орноор аялж, хэзээ учрахгvй хvмvvстэй учирч, тэднийг таньж мэдэн, гайхан биширч, хvндэлж хайрлан, vзэн ядаж, шvvн буруутгаж, eрeвдeн хайрлах гэж. Ихэнхдээ уран зохиолын номнуудын хувьд шvv. Мэдлэг мэргэжилтэй холбоотой нь бол ойлгомжтой жаахан ч гэсэн зvйл олж шvvрч аван, ургуулан тeсeeлeх гэж уншдийм байна. Харин хэрэгтэй зvйл бага номнуудыг бол нойр хvрэхгvй vед эрvvл мэндэд хор уршиггvйгээр нойрсох арга болгон ашигладаг, гэхдээ тий ном надад ганц нэг л байдаг юм, алийг нь ч уншиж дуусаагvй.
Ямар ном? Ихэвчлэн сонирхол татсан номнууд, бас миний мэдэхийг хvсдэг боловч мэддэггvй зvйлийг маань мэдэж байгааг нь мэдсэн номнуудаа, мeн хvмvvс уншихыг зeвлeсeн номнуудыг eeрийнхee филтерээр оруулж байгаад болмоор бол авч уншдаг. Хаанаас? Номнуудынхаа 70 орчим хувийг Интерномоос авсан. Vлдсэн нь ерeeс намайг бага байхаас л аавынд байдаг байсан номнуудаас шилж авсан номнууд, ганц нэг нь бэлгэнд ирсэн гээд л. Номын сангаас харин ч нэг ном авдаггvй хvн дээ, их vрэлгэн байгааз. Манай номын сангуудад шинэ номнууд ер ирдэг юм болов уу, мэдэхгvй. Хууичн ном авъя гэтэл хvний бохир хэрэглэсэн ном унших гэхээр хир ханхлаад байх шиг санагдаад уншиж болдоггvй юм. Бас электрон ном энэ тэндээс баахан цуглуулсан ч дэлгэцэн дээрээс уншина гэдэг тийм ч кайфтай сайхан биш.
Хэзээ, хаана? Амралтын eдeр цонхны дэргэд зeeлeн сандал дээр шигдэж суугаад л ном унших мeн ч сайхан даа. Бас бороотой eдeр орондоо хэвтээд л eдeржин ном унших сайхаан. Уран зохиолын номыг амралтын eдрeeр, мэдлэг, мэргэжлийн номыг eглee эрт уншихад тохиромжтой санагддаг юм. Монголд ямар нийтийн тээвэр олигтой тохитой биш, гэртээ л номоо уншдаг доо.
Уншиж дуусаад дараа нь? Би зvгээр л дараагийн номыг уншиж эхэлдэг. Энэ тийм ч сайн хэрэг биш юм шиг байгаан. Эргээд харах лавлах хэрэгтэй зvйл их гарна, хайхад нэмэр, тэмдэглэл ч юмуу, ганц нэг хэрэгтэй зvйлээ бичээд авбал хожим тэр номыг уншсаны хэрэг гарах. Саяхнаас л товчхон товчхон тэмдэглэж авдаг болоод байгаа. За тэгээд ном уншдаг, уншдаггvй хvний ялгаа их дээ. Аяндаа ном уншаад ирэхээр ярьж хэлж байгаа vг eгvvлбэр нь цэгцрээд, хэрэглэж байгаа vгийн сонголт нь баяжаад, цэгцтэй сэтгэж эхэлнэ. Дээр хэлснээр зeвхeн сайн сурталчилж байгаадаа хvмvvс ном уншдаг болоод байгаа биш байж болох юм. Оршин байгаагаас нь eeр ертeнц, нийгэм, eeр сэтгэлгээ байх ёстой гэсэн итгэлийг Номноос хайгаад байгаа юм биш байгаа. Тэгвэл зeв замын эхэнд иржээ, бид.
Posted Friday, April 06, 2007

Friday, November 9, 2007

Ц.Оюунгэрэл: Америкт суралцсан тэмдэглэл

Номын тэмдэглэл

Хvний эрх, эрх чeлee: хvн eeрee eeрийнхee тeлee суралцах сонголт хийх бvрэн эрхтэй, тvvнийхээ араас хeeцeлдeх ч бvрэн эрхтэй
Бvгд тэгш эрхтэй тул хэн илvv чадвартай, хичээл зvтгэлтэй, хeдeлмeрч нь ялгарна.
Бусдаас онц гойд авъяасаар ялгарахгvй байж болно, гэхдээ vзэл бодол, хандлага, тvvх намтраараа ялгарч, энэ онцлогоо бусдад vнэнээр нь дэлгэж байх
Чи тийм л ухаантай юм бол яагаад ядуу байгаа юм бэ?
Ардчиллын vнэт зvйлс гэж юуг хэлээд байна вэ?
“ардчилсан нийгэмд сонголт хийж байгаа залуус нэг зvйлийг маш тодорхой ойлгох хэрэгтэй. Тэд сонголт хийхийн тулд заавал номер нэг байх шаардлагагvй. Сонголтын орон зай маш уудам гэдгийг юуны eмнe vргэлж санаж байх хэрэгтэй. Сургуульд тэнцэхийн тулд заавал бусдаас илvv мэдлэг чадалтай байх албагvй гэсэн ерeнхий хууль vйлчилдэг. Харин чадлын хэмжээ тодорхой стандартад хvрсэн байх, тухайн хэмжээнд хvрэхийн тулд шударгаар сурч, ажилласан байх ёстой гэсэн гол зарчимтай.”
“Та яагаад манай хeтeлбeрийг сонгосон бэ, та энд сурснаар ямар vр дvнд хvрэх зорилготой вэ, та eeрийнхee намтар зорилгыг тодорхойлж товч эссэ бичнэ vv, таны давуу ба сул тал юу вэ, та манай хeтeлбeрт бусдаас онцлог юу нэмэрлэж чадах вэ”

Танхимд яавал олон тeрлийн сонирхолтой буурь суурь бий болгох вэ.
Diverse….eeрийгee ямар ч хvнтэй эн зэрэгцэхvйц нэр тeртэй гэдгийг бvv март

Номын тэмдэглэл: Ц. Хулан: Зvгээр л нэг амьдрахсан

Миний яруу найраг миний намтар билээ. Зeв буруу vйлдэлтэйгээ, зeeлeн хатуу араншинтайгаа шvлгvvд минь миний хeрeг юм. Найрагч хvн eeрийн тухай шударга vнэн бичих тэнхээтэй байж гэмээнэ, бусдын тухай vнэн зeв бичнэ. Эстэгвээс найрагчийн хувьд алгуурхан сeнeнe гэсэн vг.


... гэвч уншигчийг, ялангуяа яруу найргийг хуурахын аргагvй, тэрбээр бvсгvй амьтан шиг eeрийгee араар таьихыг хэзээ ч уучлахгvй билээ. Ийм л тохиолдолд хvн яруу найрагтаа хаягддааг.

...Зvгээр л нэг амьдрахсан гэж би номоо нэрлэлээ. Хvн тeрeлхтний чин хvсэл мэт энэ vгийг хvн бvрт ойлгуулахын тeлee, энэ эрээн ертeнцeд зvгээр л нэг амьдарч болохгvйн учир байна.


Намрын уулнаас буга урамдахыг сонсоорой,
Намайг ухаажихыг vзэх гэж ээжий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таны би ганцхан удаа жаргаасан
Магадгvй тэрнээс хойш дандаа зовоосон...


..Яахав дээ, Уянга бид 2-г салахад хайран сайхан уран бvтээлч гэр бvл сарнилаа гэж харамсахын сацуу голдуу намайг илvvтэй буруутгаж байсныг мэдэрсэн дээ. Учир нь би шvлгээ хэвлvvлсээр, эмэгтэй хvн л юм хойно, улам сайн сайхан явж харагдахыг хичээн, гуниагvй дvр эсгэн, олны нvдэнд инээж ханиаж яваа мэт байснаас болсон хэрэг. ыУянгыгаа гуйгаад ирвэл eршeeхeд бэлэн хvлээсээр, нэг л мэдэхнээ он жил явж, гомдож туньсан сэтгэлийн хeндvvр арилчихсан байлаа. Би том хvн болжээ.


Хулан

Холын тэртээ нууцлан од харвахаас урьтаж
Хойтон наадам хvртэл амьд явах хvсэл байна
Холдон одсон он жилvvдийн цацган хeшиг сeхeж
Хонгор чамтай уулзах гэж гэрийн чинь vvдийг тогшмоор байна
Ундран бадамлах галын дэргэд цочмог нvдийг харж
Уул ус байгалтдаа хамтдаа шингэмээр байна
Лимбийн эгшиг шиг тунгалагхан арван долоотой чи минь
Лянхуан дэлбээ шиг уруулаа балаар дvvргэн eгсeн дe
Амьдын жаргалд ташуурсан гарагийн нэгэн eдeр байлаа
Алга алганаасаа хeтлeх vртэй хvн шvv чи бидэн
Нартын тэндэх одод харван цахилан байна
Наадам болтол ер хичнээн хоног vлдээ вэ?

...Ойр холын олон цeeн хvн нийлж ард тvмэн, хvн тeрeлхтeн хэмээгдмуй. Гэхдээ олны олныг бус eвeрмeц Бодигалиудын нийлбэрийг ард тvмэн гэнэ.

...Олонд ардаршин дуурссан нэртэй хvмvvсийг ч дангаар нь арл тvмэн гэж eргeмжлeхгvй. Яагаад гэвэл тийм хvмvvс ард тvмнийхээ хvсэл сонирхлыг тэр бvр илэрхийлдэггvй, тэр бvр шилэгдсэн охид хeвгvvд нь биш байдааг....Хувь хvн зvгээр л нийгмийн эс ширхэг тeдий байж, Бодигалийн тvвшинд хvртэл хeгжиж эс чадваас, тийм хvмvvсээр нийгэм маань vерлэвээс ард тvмэн маань ард тvмэн биш, харин масс болж хувирдаг...

Гарчиггvй

Сингапурыг санаж байна шvv. Цэвэрхэн гудамж, аюулгvй тайван байдал, хажуугаар гарахдаа дулаахнаар инээмсэглээд eнгeрдeг хvмvvс, 1$-ийн талханд хавчуулж иддэг зайрмагийг нь хамгийн тvрvvн санаж байна гээч.
Анх очоод амьсгалж чадахгvй юм шиг бvгчим санагдаж билээ. 2 хоноод л дасчихсан даа. Хvн гэдэг дасамтгай амьтан хойно. Анхнаасаа л тэр цэвэрхэн соёлтой газар тeрeeд eсцeн аятай нутагтаа ирээд хичнээн халтар санагдав аа. Онгоцны буудал, хvмvvсийн аашилж аяглах, утаа униар, тоос шороо, машины сигнал гээд л бeeн саарал орчин eмнeeс угтахаар сэтгэлээр унах ч шиг.
Гэлээ гээд яахав, нутаг хэзээд нутаг л байдаг хойно. Сайн сайхныг нь авчаад муу муухай байна аа гээд хаяаад явчиж болохгvй биз дэ.
Гэхдээ Монгол арай л биш юм аа, vнэхээр. Гадаад ертeнцeд биднийг аль хэдийн хятадын нэг хэсэг гэж боддог болчихож. Монголоос ирсэн гэхээр аль хэсгээс нь гэх буюу тэгвэл чи хятадаар ярина биз дээ гэж асуух энvvхэнд.
Сингапураас цаашаа Тайланд яваад ирий гэтэл eнeeх сайхан “овог”-оосоо болоод явж чаддаггvй юм байна. Сингапурт жуулчны 30 хоногтой явж байгаад цаашаа Бангконг ороод ирий гэтэл Монголын пасспорттой бол манай улс eeрт чинь виз eгч чадахгvй нээ гэж эелдэгхэн хариулж байхийм. Яав ийв, учир юунд байна гэтэл харин мань “Я” -нууд 30 хоног даруулж орчоод хугацаагаа дуусахаар сунгуулах гэж цаашаа Малайз, Тайланд гардаг байхийм. Тэгж амьдардаг монгол охидууд их байдаг гэнэ. Харамсалтай.
Гудамжинд ижилдэн явах хосуудыг хараад цагаахан атаархал тeрнe. Тогтож сууж чадахгvй, амандаа дуу аялаад л, толины eмнe байн байн эргэлдээд л нэг сайхан дурлахсан. Дурлал санаснаар болох биш, заримдаа хоёр гурван залууд зэрэг дурлаад тэгээд л нээг л их зовж шаналсан амьтан, тэгснээ ямар ч сайн сайхан залуу дурлалцъч хайрлалцъя гээд байхад хeдeлж eгдeггvй сэтгэл байгаам доо.
Дурлал гэснээс би нээрэн голдуу сайхан ах нарт дурлачих гээд байдаг сул талтай. Тэгээд дандаа эхнэртэйг нь яана. Эрхлэх, аргадуулах дуртай араншин минь л биз. Ах нар их халамжтай, гадуур хувцас аваад eмсvvлнэ, хаалга онгойлгож eгeeд тvрvvлж оруулна, миний сайн дvv гээд дулаахнаар тэврэнэ. vvнийг уншаарай гээд ном авчирч eгнe, дvvгээ гомдоож болохгvй гээд eглee хvртэл хамт дискодчихно. Чeтгeрийн бага адтай гээд eхeeрдeнe. Vеийн банди нар яахав дээ, хэдэн удаа мессеж нисгэчээд л аваад суучихсан авгай нь аятай найздаа сайхан хоол хийгээд eг л дee ч гэх шиг, eлсeeд байгаа юм бол eeрee л хийгээд иднэ биз, бас хvнээр хийлгэж идэх дуртай. Автобусанд суудал гарангуут уралдаж очоод eeрee суучихна, тэгэхээр эрх нялхамсуу эмэгтэй хvн би чинь яаж хайр хvрэх билээ дээ. Насаараа автобусанд суудал булаацалдаж тоглолтой биш. Сингапурыг санаашраад сэдэв халтирч ах нар хийгээд vеийн залуучуудыг бяцхан харьцуулсан бодлоо ингээд таслая даа.

Monday, June 18, 2007

Сvлжээ чухал шvv

Eчигдeр манай дvv зугаалганд яваад ирсэн чинь дурлачихаж гэнэ. Eмнe нь ангийнхаа тэр бандид ерeeс тэгж татагдаж байгаагvй юм гэсэн. Тэгсэн гитар дараад, Вэстлайфын хэдэн дуу дуулсан чинь нь л шууд дурладаг наасан. Уг нь банди нь царайлаг гэсэн, тэгээд зугаалганд явахаасаа eмнe сайхан архичин, шоучин баагий л гэж боддог байсан чинь одоо болохоор vнэн лайтай дуулдаг, гитар аймаар гоё тоглодог гэж ирээд л vхэх нээ. Ringing tone-д нь болчихсон юм уу хаашаа юм. Тэхдээ яахуу дvv лав залуучуудын дисплэйнд нь болдгvй юм шиг байна. Болж дээ. Сvvлд цаана чинь гоё яриа дэлгэрээд байгаа. Дисплэй корпусаас илvv сvлжээ чухал шvv гэж. Гэхдээ хvн хvний хувьд юу чухал юэ гэдэг нь eeр eeр байх л даа.Миний хувьд бол дисплэй, корпус тийм ч чухал биш. Дисплэй нь бол SMS бичиж, уншиж болдог байхад л болно. Корпус нь бол томдож жижигдээгvй, цэвэрхэн eeрт нь тохирсон л бол болоо. Алт мeнгeeр бvрсэн лаг корпустай мeртлee сvлжээ барьдаггvй залуу бол ямар хэрэг байхав дээ. Гацдаггvй бол бас зvгээр.Сvлжээнээс гадна тэгээд л интернэтэд холбогддог уу гvй юу, тоглоом нь хэр юм, сонирхолтой юм уу гvй юу гээд л факторууд байна л доо. Аа тийм бас бvх юм нь ок залуу байсан чинь суурин цэнэглэгчтэй байвал шатлаа шдээ.