Tuesday, March 11, 2008

Хуучин постууд: Номын талаар хэдэн vг

Тав арван жилийн eмнe одоогийн хvvхдvvд огт ном уншихаа больжээ гэж хeгшчvvд их vглэдэг сэн. Гэнэт шинэ нийгэм рvv vсэрч орж ирчээд ном уншдаг байсан нь соц нийгмийн vеийн нэг тасархай мэт санагдаад хуучин юмнаасаа нэг мeсeн салах гэсэн тvр зуурын сэтгэлийн хeeрeл байсан биз. Харин сvvлийн нэг хоёр жил ном овоо хvчээ авч, vнэ цэнэ нь эргэн нэмэгдэж эхэлж байх шиг... Саяхан Интерном орсон чинь хeл гишгэх зайгvй, дvvрэн хvнтэй, уучлаарай найзаа, ийшээ зeрeeд гарчий энэ тэр гэж эелдэглэж байж хvн амьтантай мeргeлдeлгvй шиг хэдэн ном vзэв. Болж л байна, Монгол хeгжих нээ, дандаа залуу хvмvvс...
Нэг талаас номын сурталчилгаа харьцангуй хийгддэг болж. Блогчдын нeлee энд асар их. Тэдний бичсэн номын танилцуулгууд энэ номыг уншихсан гэтэл хvмvvсийг eдeeж чаддаг. Алтангадас зэрэг сэтгvvл “Book hunting” гэх булан эрхэлдэг болж. ТВ-р ч номын талаар тусгай нэвтрvvлэг явж байх юм. Болоош дэээ, нээрэн. Олныг нуршилгvй eeрeeсee асууж eeртee хариулснаа мeрлeн vлдээе.
Яагаад? Eeрийнхee очиж vзээгvй газар орноор аялж, хэзээ учрахгvй хvмvvстэй учирч, тэднийг таньж мэдэн, гайхан биширч, хvндэлж хайрлан, vзэн ядаж, шvvн буруутгаж, eрeвдeн хайрлах гэж. Ихэнхдээ уран зохиолын номнуудын хувьд шvv. Мэдлэг мэргэжилтэй холбоотой нь бол ойлгомжтой жаахан ч гэсэн зvйл олж шvvрч аван, ургуулан тeсeeлeх гэж уншдийм байна. Харин хэрэгтэй зvйл бага номнуудыг бол нойр хvрэхгvй vед эрvvл мэндэд хор уршиггvйгээр нойрсох арга болгон ашигладаг, гэхдээ тий ном надад ганц нэг л байдаг юм, алийг нь ч уншиж дуусаагvй.
Ямар ном? Ихэвчлэн сонирхол татсан номнууд, бас миний мэдэхийг хvсдэг боловч мэддэггvй зvйлийг маань мэдэж байгааг нь мэдсэн номнуудаа, мeн хvмvvс уншихыг зeвлeсeн номнуудыг eeрийнхee филтерээр оруулж байгаад болмоор бол авч уншдаг. Хаанаас? Номнуудынхаа 70 орчим хувийг Интерномоос авсан. Vлдсэн нь ерeeс намайг бага байхаас л аавынд байдаг байсан номнуудаас шилж авсан номнууд, ганц нэг нь бэлгэнд ирсэн гээд л. Номын сангаас харин ч нэг ном авдаггvй хvн дээ, их vрэлгэн байгааз. Манай номын сангуудад шинэ номнууд ер ирдэг юм болов уу, мэдэхгvй. Хууичн ном авъя гэтэл хvний бохир хэрэглэсэн ном унших гэхээр хир ханхлаад байх шиг санагдаад уншиж болдоггvй юм. Бас электрон ном энэ тэндээс баахан цуглуулсан ч дэлгэцэн дээрээс уншина гэдэг тийм ч кайфтай сайхан биш.
Хэзээ, хаана? Амралтын eдeр цонхны дэргэд зeeлeн сандал дээр шигдэж суугаад л ном унших мeн ч сайхан даа. Бас бороотой eдeр орондоо хэвтээд л eдeржин ном унших сайхаан. Уран зохиолын номыг амралтын eдрeeр, мэдлэг, мэргэжлийн номыг eглee эрт уншихад тохиромжтой санагддаг юм. Монголд ямар нийтийн тээвэр олигтой тохитой биш, гэртээ л номоо уншдаг доо.
Уншиж дуусаад дараа нь? Би зvгээр л дараагийн номыг уншиж эхэлдэг. Энэ тийм ч сайн хэрэг биш юм шиг байгаан. Эргээд харах лавлах хэрэгтэй зvйл их гарна, хайхад нэмэр, тэмдэглэл ч юмуу, ганц нэг хэрэгтэй зvйлээ бичээд авбал хожим тэр номыг уншсаны хэрэг гарах. Саяхнаас л товчхон товчхон тэмдэглэж авдаг болоод байгаа. За тэгээд ном уншдаг, уншдаггvй хvний ялгаа их дээ. Аяндаа ном уншаад ирэхээр ярьж хэлж байгаа vг eгvvлбэр нь цэгцрээд, хэрэглэж байгаа vгийн сонголт нь баяжаад, цэгцтэй сэтгэж эхэлнэ. Дээр хэлснээр зeвхeн сайн сурталчилж байгаадаа хvмvvс ном уншдаг болоод байгаа биш байж болох юм. Оршин байгаагаас нь eeр ертeнц, нийгэм, eeр сэтгэлгээ байх ёстой гэсэн итгэлийг Номноос хайгаад байгаа юм биш байгаа. Тэгвэл зeв замын эхэнд иржээ, бид.
Posted Friday, April 06, 2007

No comments: