Tuesday, March 11, 2008

Сэтгэл сэргээсэн шvлэг

Нэг сайхан шvлэг оллоо.

Eглee бvр эрт босож
Eндeр тэнгэрийг бvрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын утгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно

Орой бvхэн хэрэг болгож
Одон ертeнцийг бvтэн харж бай
Эрхэс гараг vзэсгэлэнгийн сvлдээ
Эгнэгт танд хvртээх болно

Алтан нарыг мандах тоолон
Алаг зvрхнээсээ догдлон харж бай
Эндэлгvй дэвжихийн учрал тавилангаар
Эрдэнэт бeмбeлeг гийгэх болно

Мeнгeн сарыг хeeрeх бvрийд
Мeнхvv бас бахархан харж бай
Сэрж санахын яруу тодыг
Сэтгэлээрээ ямагт эдлэх болно

Ухаант хvн хаа ч очсон
Уулсын оргилыг хvндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишиг
Бат тvвшин явах болно

Учирсан бvхнийхээ нvvр царайг
Уяхан даруу инээмсэглэн харж бай
Eнeр eтгeн урт наслахын
Eлзий буян бvрдэх болно



Тeрийн соёрхолт З.Дорж

No comments: